Бараа буцаах журам:

Хүргэлтийн ажилтан бараа бүтээгдэхүүн хүргэж өгөхдөө бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг, үнийн дүн, зарагдсан өдрийн он сарыг бичсэн падааныг худалдан авагчид болон санхүүгийн албанд тус тус хүлээлгэнэ өгнө.

Бараа буцаах тохиолдолд:

Буцаалт / Солилтын журам ямар ч тохиолдолд бэлэн мөнгөний буцаалт хийхгүй ба 24 цагийн дотор ижил үнийн дүнтэй өөр бараагаар солих боломжтой. Буцаах бараа нь ашиглаагүй, сав баглаа, хайрцаг, шошго бүрэн бүтэн, цоо шинэ байдлаа алдаагүй гүйлгээний баримтын хамт байх шаардлагатай. Урамшуулал болон хөнгөлөлттэй авсан тохиолдолд солилт буцаалт хийхгүйг анхаарна уу.

Бараа бүтээгдэхүүн дараах тохиолдолд солиулж болно.

  • Размер, өнгө буруу.
  • Үйлдвэрлэлийн гэмтэлтэй.
  • Хадгалалтын хугацаа дууссан.

Бараа бүтээгдэхүүн буцаахгүй байх нөхцөл:

  • Онцлогтой бараа буюу дотуур хувцас болон энэ төрлийн бараа бүтээгдэхүүн.
  • Худалдан авагч нь барааны сав баглаа, боодол, шошгыг авсан эвдэлсэн, хэрэглэсэн тохиолдолд барааг буцаах боломжгүй.
  • Тооцооны хуудасгүй тохиолдолд.
  • Хэрэглэгчийн буруу хэрэглээнээс эсвэл санамсар болгоомжгүйгээс үүдэн гарсан гэмтэлтэй бараа бүтээгдэхүүн.
  • Бараа буцаалтын хугацаа хэтэрсэн Бараа захиалгаар худалдан авсан тохиолдолд тус тус буцаахгүй болно.